БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЖАНДАРМЕРИЙН ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН ОРЛОГЧ ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ХАЛИС ЗАФЕР КОЧ ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ УРЬЖ, АЛБАН АЙЛЧЛАЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн ерөнхий командлалын орлогч дарга, дэслэгч генерал Халис Зафер Коч тэргүүтэй төлөөлөгчдийг энэ оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дотоодын цэргийн штабт хүлээн авч, албан ажлын уулзалт хийлээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Дотоодын цэргийн байгууллага, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармер хоорондын хамтын ажиллагааг эхлүүлснээр алба хаагчдыг сурган дадлагажуулж, мэдлэг, ур чадварыг ахиулах, харилцан туршлага солилцож Дотоодын цэргийн байгууллагын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.