ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИ БОЛОН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг угтаж, “Алба хаагч-Таны төлөө” аяны хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул хошууч генерал Ч.Амарболд өнөөдөр /2024.04.19/ Дотоодын цэргийн 810 дугаар анги болон Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Тус арга хэмжээний хүрээнд “Цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаа”-г Цогтцэций суманд байрлах Монгол Улсын Баатар Түвдэнгийн Борын нэрэмжит талбайд зохион байгуулсан бөгөөд арга хэмжээнд Цогтцэций сумын Засаг дарга Ц.Бацмаа, Засаг даргын орлогч, Л.Өлзийнэмэх, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Ц.Батаа, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчдын төлөөлөл тус тус оролцсон.
Уулзалтын үеэр хошууч генерал Ч.Амарболд хэлсэн үгэндээ алба хаагч бүр сахилга, ёс зүй, бие бялдрын хөгжилдөө улам их анхаарч, Төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хоёргүй сэтгэлээр ажиллах талаар дурдаж, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүссэн юм.
Үе үеийн алтан мөрдөстнүүдийн төлөөлөл эрхэм генерал Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Төрийн сүлд мөнхөд ивээх болтугай.