"АЛБА ХААГЧ - ТАНЫ ТӨЛӨӨ" АЯНЫ ХҮРЭЭНД:
“Алба хаагч –Таны төлөө” нөлөөллийн аяны хэрэгжилтийг хангах, ангийн бие бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын байршилд шилжин суурьшуулах бэлтгэл ажлын хүрээнд “Угтахуй” эрүүл мэндийн төвтэй хамтран “Цусны эргэлт, амин үзүүлэлт хянах”, “Өлөн үеийн сахар”, “HCV, HBV – Элэгний гепатит”, “В, С вирус”, “TPHA”, “HIV”, “HP – Хелико бактер" зэрэг 6 төрлийн түргэвчилсэн үзлэг, шинжилгээг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00-11:00 цагийн хооронд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Соёлын төвд зохион байгуулж нийт 80 алба хаагчийг хамрууллаа.