ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын удирдах ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан мэдээллийг алба хаагчдад хүргэх зорилгоор Дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр (2025.01.25) зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнөөр Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2024 онд авч хэрэгжүүлсэн онцлог ажил, арга хэмжээ, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан мэдээ мэдээлэл, Дотоодын цэргийн командлагчаас удирдах алба хаагчдад өгсөн үүрэг, ажлын чиглэлийг танилцуулан Төрийн цэргийн байгууллагуудын 2025 оны нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал сэдвээр Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж, штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Захиргааны Удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах, Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, 810 дугаар ангийн захирагч, хурандаа М.Мэнд-Амар, 809 дүгээр ангийн захирагч, хурандаа Ж.Батцагаан, 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр, анги, тусгай салбарын захирагч нар танхимаар болон цахимаар оролцлоо.