Хошууч Б.Эрхэмзул
Овог, нэр: Б.Эрхэмзул
Төрсөн газар, он: Улаанбаатар хот, 1980
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд
Мэргэжил: Ерөнхий цэргийн команд тактикийн офицер
Цол, зэрэг: Хошууч
Төгссөн сургууль, дамжаа:
1997-2001 онд Батлан хамгаалахын их сургуулийг Ерөнхий цэргийн команд тактикийн офицер-Төрийн захиргааны ажилтан;
2021-2023 онд Үндэсний Батлан Хамгаалахын их сургуулийн магистрант.
Гавъяа шагнал:
Дотоодын цэргийн "Албаны төлөө тэмдэг”;
Цагдаагийн албаны төлөө "III зэргийн медаль”;
Цагдаа дотоодын цэргийн "80, 100 жил"-ийн ойн тэмдэг;
“Эх орны төлөө III” медаль;
“Халх голын ялалтын 80 жил”-ийн ойн медаль;
“Дайчин алдар III медаль”-аар тус тус шагнагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2001-2004 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид салааны захирагч, ССХ-ийн ахлах офицер;
2006-2007 онд Дотоодын цэргийн 811 дүгээр тусгай салбарт салааны захирагч;
2014-2023 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулын цагдаа, харуулын дарга, ротын захирагч;
2023-2025 онд Дотоодын цэргийн 810 дугаар ангид штабын орлогч, харуул хамгаалалтын тасгийн дарга, ротын захирагч;
2025 оны 04 сараас Дотоодын цэргийн 810 дугаар ангид Захирагчийн орлогч ар тал, хангалтын даргаар томилогдон ажиллаж байна.