Хошууч Ц.Дугаржав
Овог, нэр: Цэдэнбал Дугаржав.
Төрсөн газар, он: Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, 1991 он
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд
Мэргэжил: Дотоодын цэргийн ажилтан, эрхзүйч
Цол зэрэг: Хошууч, эрхзүйн магистр
Төгссөн сургууль, дамжаа:
1999-2009 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 10 жилийн дунд сургууль;
2009-2013 онд Хууль Сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургууль;
2019-2021 онд Монголын Үндэсний их сургууль.
Гавьяа, шагнал:
Дотоодын цэргийн “Албаны төлөө тэмдэг”;
Эх орны төлөө II;
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын "100 жилийн ойн тэмдэг";
Спортын алдар тэмдэг;
Тамирчны алдар тэмдэг;
Биеийн тамир спортын тэргүүний ажилтан;
Гар бөмбөгийн спортын дэд мастер;
Цэргийн мэргэжлийн I зэрэг.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2013-2014 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид салааны захирагч;
2014-2017 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын II газарт эргүүлийн офицер;
2017-2021 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулын дарга, сургалтын туслах, биеийн тамирын офицер, сургалт, цэргийн алба хариуцсан ахлах офицер;
2021-2024 онд Дотоодын цэргийн штабт цэргийн албаны зохион байгуулалт хариуцсан ахлах офицер, Ажиллагааны удирдлагын газрын ажиллагааны төлөвлөлт, зохицуулалт хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн;
2024 оноос одоог хүртэл Дотоодын цэргийн 810 дугаар ангийн Захирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогчоор томилогдон ажиллаж байна.