ЦЭРГИЙН РОТЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХЭЭРИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
Дотоодын цэргийн байгууллагын Цэргийн ротын бие бүрэлдэхүүний хээрийн сургалт, дадлагын арга хэмжээний нээлт өнөөдөр (2026.05.27) дотоодын цэргийн "Дөл зуслан"-ийн байрлалд боллоо.





Нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан болон штабын даргын зөвлөлийн гишүүд, цэргийн ротын алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүн оролцлоо.
Энэхүү сургалт нь Дотоодын цэргийн байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх, тактикийн ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг бодит цагийн байдалд илүү ойртуулан зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна