ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА ЮНИТЕЛ ГРУППТЭЙ ХАМТРАН АЛБА ХААГЧДАД “НИСГЭГЧГҮЙ НИСЭХ ТӨХӨӨРӨМЖ”-ИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан Юнител групп, Нексмайнд ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхтүвшин нар Дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/-ийг нэвтрүүлж, ашиглалтыг нэмэгдүүлэх, алба хаагчдыг нислэг үйлдэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх анхан шатны сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах хөтөлбөр, төлөвлөгөөг өнөөдөр баталлаа.


Юнител групп орон даяар "STEAM" боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим заагийг бууруулахад хувь нэмэр оруулах, ирээдүйд инженер мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэхээр Unitel STEAM HUB хөтөлбөрийг 2022 оноос орон даяар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Юнител групп, Нексмайнд ХХК болон Дотоодын цэргийн штабын хамтын ажиллагааны хүрээнд Unitel STEAM HUB хөтөлбөрийн дроны сургалт дээр үндэслэн Дотоодын цэргийн байгууллагын анги, тусгай салбарын алба хаагчдад анхан шатны мэдлэг олгох, аюулгүй ажиллагааны дадал эзэмшүүлэх, практик нислэг хийх зорилготой “Дрон(UAV) анхан шатны сургалт”-ын хөтөлбөрийг боловсруулан сургалтыг энэ оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд дотоодын цэргийн 13 анги, тусгай салбарын 366 алба хаагчдад зохион байгуулах юм.