Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баттөмөр Дотоодын цэргийн штаб болон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн ротын үйл ажиллагаатай өнөөдөр (2026.07.30) танилцлаа.


Тэрээр Дотоодын цэргийн штабын үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны явц, цэргийн ротын өдөр тутмын сургалт, бэлтгэл, сахилга, дэг журам, албаны бэлэн байдал, хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзан санал солилцов.