ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮРҮҮЧ, БАГА ДАРГА НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Дотоодын цэргийн байгууллагад 2026 оны нэг, хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад тэр дундаа түрүүч, бага дарга нарыг чадавхжуулах сургалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд энэ оны 09 дүгээр сарын 02,03,04-ний өдрүүдэд онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулагдах юм.



Энэхүү сургалтаар хугацаат цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлага, хүнлэг, зөв боловсон харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх, хүний эрхийн тухай ойлголт, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, удирдах ур чадварыг төлөвшүүлэх, өдөр тутмын цагийн хуваарьт үйл ажиллагааг Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд, Дотоодын цэргийн байгууллагад цэргийн албыг зохион байгуулах зааврын хүрээнд төлөвлөн зохион байгуулах мэдлэг, дадлага, ур чадвар суулгах зорилготой юм.