“БОЛЗОЛТ УРАЛДААН”-Ы ШАЛГАРУУЛАЛТ ОРОН НУТГИЙН ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, ТУСГАЙ САЛБАРУУДАД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Дотоодын цэргийн анги, тусгай салбаруудын үйл ажиллагааг жигдрүүлэх, алба хаагчдын цэргийн хэрэг, хууль эрх зүй, хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, цэргийн дүрэм, журам сахин мөрдөх дадлыг хэвшүүлэх, сахилга, ёс зүйг бэхжүүлэх зорилгоор “Болзолт уралдаан”-ыг зохион байгуулж байна.
Уралдааны хүрээнд анги, салбаруудын алба хаагчдын сахилга, хариуцлага, дүрэмч ажиллагаа, хууль эрх зүйн мэдлэг, цэргийн албаны зохион байгуулалт, мөн байгууллагын тохижилт, цэвэр цэмцгэр байдал, үйл ажиллагааны жигдрэлт зэрэг үзүүлэлтийг харгалзан дүгнэж, тэргүүний анги, салбар, хамт олон, алба хаагчийг шалгаруулах юм.




Мөн Дотоодын цэргийн штабын даргын нэрэмжит бие бялдарын түвшин тогтоох үзлэгийг анги, тусгай салбарын алба хаагчдын дунд зохион байгуулж байна.
Уралдаан цэргийн албаны зохион байгуулалт, сахилга хариуцлага, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, хамт олны эерэг уур амьсгал, байгууллагын соёл, тохижилтыг сайжруулах, цаашлаад Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэхэд чиглэж байна.