ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС ХУРАНДАА ЦОЛТНУУД ТӨРЛӨӨ
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Дотоодын цэргийн штабын Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, мөн штабын Цэргийн тоо бүртгэл, хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Соронзонтунгалаг, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Чинзориг нарт тус тус "Хурандаа" цол олгогдлоо.




Мөн Дотоодын цэргийн байгууллагад анхны эмэгтэй "Хурандаа" цолтон төрсөн түүхэн өдөр тохиолоо.