ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, 837 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагчид намрын ургац хураалт, хүнсний ногоо ангилах, ялгах ажилд оролцож, хөдөө аж ахуйн салбарын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдүүлэх, сахилга бат, дэг журмыг сахиулахад анхааран ажиллаж байна.




Дотоодын цэргийн алба хаагчид төр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.