"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хамтдаа хөгжье” зорилтын хүрээнд “Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяныг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.
Аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал-Дотоодын цэрэгт” арга хэмжээг хэрэгжүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран нийт алба хаагч, ажилтны сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал, ажлын байрны сөрөг хүчин зүйлс, сэргийлэх аргууд” сэдвээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хариуцсан мэргэжилтэн Х.Дарьсүрэн мэдээлэл хийлээ.
#ХАМТДАА #ХӨГЖЬЕ #ХАМТДАА #БҮТЭЭЕ