Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан явагдаж байна.
Хошууч генерал Алтангэрэлийн Думбурайн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Дотоодын цэргийн 805 дугаар анги нь жил бүр уламжлал болгон Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран “Нийтийн Монгол" бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жил Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн тэгш ой тохиож улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг өнөөдөр (2025.04.27)"Монгол Бөхийн өргөө”-нд амжилттай зохион байгуулж байна.
Аранзал улаан байлдааны тугаа намируулсан, дайчин баатарлаг замналтай, олон жилийн баялаг түүхтэй, түмэн олондоо Дайчин хороо, 805 дугаар хороо нэрээр алдаршсан ангийнхаа түүхт 80 жилийн ойн баярын мэндийг алба хаасан үе үеийн ахмад дайчид, бэлтгэл үүрэгтнүүд, одоо алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэр та бүхэнд эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
#Түүхт80жил #Дайчинхороо #805дугааранги