“ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ДОТООДЫН ЦЭРГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээн 06 дугаар сарын 02-ны өдөр ХЗЦК-ын байрлалд эхэллээ.
Тэмцээний эхэнд Хуурай замын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, тэсвэр хатуужлаараа сорин өрсөлдөх дайчдад баяр хүргээд, анги, байгууллагаасаа шалгаран ирсэн нь өөрөө Та бүхнийг шилдэг гэдгийг харуулж буй хэрэг гэв.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 15, Хилийн цэргийн 5, Дотоодын цэргийн 2 буюу нийт 22 багийн 44 хугацаат цэргийн алба хаагч оролцож байна.
Тэмцээн 50 асуулттай цэргийн хэргийн онолын мэдлэг болон англи хэлний шалгалтын тестээр эхэлж, монгол бичиг, компьютер, эсээ бичлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага, дрон гэсэн төрлүүдээр үргэлжлэн байлдагч, түрүүч тус бүрээр шилдгүүдийг тодруулна.