“Цусаа бэлэглэх өдөрлөг”
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зарласан “Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд залуу офицеруудын нийгмийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлэх зорилгоор “Цусаа бэлэглэх өдөрлөг”-ийг өнөөдөр (2026.06.24) Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.



Өдөрлөгт хамрагдаж, бусдын амь насыг аврах хүмүүнлэг үйлст нэгдсэн Дотоодын цэргийн байгууллагын залуу офицерууддаа талархал илэрхийлье.