АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дотоодын цэргийн 805 дугаар ангиас ахмадын баярыг тохиолдуулан үе үеийн ахмад ажилтнуудынхаа алдар гавьяаг алдаршуулах, тэдний хөдөлмөр зүтгэл, үнэтэй туршлагаас суралцах, залгамж хойч үедээ үлгэр дуурайлал болгон сурталчлан таниулах зорилгоор ангид ажиллаж байсан үе үеийн удирдлага, ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.






Арга хэмжээний хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж, ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа С.Эрдэнэбилэгийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж алдар гавьяа, ажил хөдөлмөрийн замналыг товч танилцуулан, байлдааны туганд хүндэтгэл үзүүллээ. Мөн ангийн удирдлага, ахмадын зөвлөлөөс ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардуулан, ахмадын төлөөллийг ангийн хүндэт тэмдгээр шагнаж урамшуулав.
Мөн хөтөлбөрийн дагуу ахмадуудаа өдрийн зоогт урьж Дотоодын цэргийн штабын дарга ахмадуудад дотоодын цэргийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулга хийж Дотоодын цэргийн байгууллагын “Сэрэмж” хамтлагийн уран бүтээл, урлагийн тоглолтыг сонирхуулснаар хүндэтгэлийн арга хэмжээ өндөрлөлөө