Хошууч М.Ралдийжамц
Овог, нэр: Машбатын Ралдийжамц
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Архангай аймгийн Өндөр-Улаан сум
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд
Мэргэжил: Нягтлан бодогч, Цагдаагийн ажил-Эрх зүйч
Цол, зэрэг: Хошууч
Боловсрол:
1994-2004 онд Архангай Өндөр-Улаан сумын ЕБС;
2004-2008 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Нягтлан бодогч;
2019-2022 онд Дотоод хэргийн их сургуулийг Цагдаагийн ажил-Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
Гавъяа, шагнал:
Дотоодын цэргийн “Албаны төлөө”, “Дотоодын цэргийн алдар” тэмдэг, Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө III” зэргийн медаль, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух”, Сангийн яамны “Хүндэт жуух”, “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.
Ажлын туршлага:
2008-2009 онд “Гастро сервис” ХХК-д нягтлан бодогч
2009-2012 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тооцооны нягтлан бодогч
2012-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын Нягтлан бодогч
2014-2015 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн Ахлах нягтдан бодогч
2015-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн
2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байна.