ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠹᠢᠼᠧᠷ᠂ ᠠᠬᠠᠯᠠᠭᠴᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠰᠤᠯᠠ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠥᢈᠦᢈᠦ᠂ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭᠠ ᠪᠠᠷ ᠪᠦᠷᠢᠨ ᠳᠤᠮᠳᠠ ᠪᠣᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠᠢ᠂ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠡᠨ ᠪᠡᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ /ᠪᠡᠶᠡ ᠪᠡᠷ ᠪᠣᠯᠤᠨ ᠳᠦᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠠᠭᠠᠭᠰᠠᠨ/᠂ᠤ᠂ ᠹ᠂᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠲᠠᠢ᠂ ᠳᠣᠣᠷᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠᠪᠴᠤ᠂ “ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ” ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠣᠯᠭᠤᠬᠤ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠤᠷᠤᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᢉᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨᠠ᠃ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠷᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢ᠂ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠯᠴᠠᠬᠤ ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ᠂ ᠬᠣᠯᠪᠤᠭᠳᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠦ᠋ᢉᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗- ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠑᠑ ᠳ᠋ᠦ᠋ᢉᠡᠷ ᠰᠠᠷᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠗- ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠢ᠋ ᠳᠠᠭᠤᠰᠲᠠᠯᠠ ᠰᠤᠯᠠ ᠣᠷᠤᠨ ᠲᠣᠭᠠ ᠵᠠᠷᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭᠠ ᠳᠡᢉᠡᠷᠡ ᢈᠦᠯᠢᠶᠡᠨ ᠠᠪᠤᠨᠠ᠃
Дотоодын цэргийн байгууллагын офицер, ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Сул орон тоо, тавигдах тусгай шаардлагыг энд дарж үзнэ үү.
Албан тушаал /ажлын байр/-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат: Бүртгэл
- Улаанбаатар хотод Дотоодын цэргийн штаб, Дотоодын цэргийн 05, 805, 809 Өмнөговь аймагт 810, Орхон аймагт 816 дугаар анги, 821 дүгээр тусгай салбар, Дархан-Уул аймаг дахь 822, Багануур дүүрэг дэх 823, Багахангай дүүрэг дэх 824, Говь-Алтай аймаг дахь 825, Дорнод аймагт 826, Өмнөговь аймаг дахь 827, Архангай аймаг дахь 831, Дорноговь аймаг дахь 834, Улаанбаатар дахь 837 дугаар тусгай салбаруудад.
- Аймаг орон нутагт, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, Дотоодын цэргийн тусгай салбаруудад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Бүртгэл явагдах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдөр.
Хоёрдугаар үе шат: Бүртгэлд хамрагдсан иргэд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрүүдэд тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад хамрагдана.
Ажилд орох цахим хүсэлт өгөх бол энд дарна уу.
- Тайлбар:
- Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүйгээ нуун дарагдуулсан, хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг буруутай этгээд өөрөө хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан байна.
- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
- Эрүүл мэндийн үзлэгийг Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харьяа Нэгдсэн эмнэлэгт хийлгэх,
- Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн (pdf, rar, zip) 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
- Шаардлагатай тохиолдолд 99964588, 89010210, 88034658 дугаарын утсаар холбогдож тодруулах зүйлийг лавлана уу.
- Уншиж, судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
САЛБАР ЗӨВЛӨЛ
100 жил
