МОНГОЛ УЛСАД ЦЭРГИЙН ДЭЭД ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЖ ЭХЭЛСНИЙ 81 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсэний 81 жилийн ой “МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР” тохиож буй энэ өдөр монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд болсон эрхэм генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр (2025.04.28) амжилттай зохион байгуулагдаж байна.
Эх орныхоо тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, туршлага мэдлэг, эр зориг, эх оронч зүтгэлээр эх орон тань бахархдаг билээ.
Алтан мөрдэст эрхэм генералууддаа Монгол Улсад цэргийн дээд "Генерал" цол олгож эхэлсний 81 жилийн ойн баярын мэндийг хүргэе!