"АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ДОТООДЫН ЦЭРЭГ" сэдвээр мэдээлэл хийлээ
Дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй “Хамтдаа хөгжье-Хамтдаа бүтээе” аяныг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлсэн.
Аяны хүрээнд Дотоодын цэргийн штабын алба хаагчид болон 837 дугаар тусгай салбарын алба хаагчдад "АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ДОТООДЫН ЦЭРЭГ" сэдэвт мэдээллийг Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Н.Манлайбаатар хийлээ.