ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Энэхүү зөвлөгөөнөөр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан Дотоодын цэргийн байгууллагын 2026 оны нэгдүгээр улиралд зохион байгуулсан онцлог ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний мэдээлэл, мөн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Бум-Эрдэнэ Дотоодын цэргийн алба хаагчдын 2026 оны нэгдүгээр улирлын сахилга, ёс зүйн байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, Дотоодын цэргийн штабын даргын үүргийг нийт бүрэлдэхүүнд танилцуулсан бол Доктор /Ph.D/, дэд профессор Д.Сүрэнчимэг алба хаагчдад Ёс зүй - Энэ бол та (ТАХ-ийн ёс зүйн хувьд би юу мэдэх ёстой вэ?) талаар мэдээлэл хийж, алба хаагчдад хүргэлээ.
Сахилгын зөвлөгөөнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, штабын даргын зөвлөлийн гишүүд, анги байгууллагын удирдлагууд, төв орон нутгийн 18 байршлаас 1143 алба хаагч танхимаар болон цахимаар оролцлоо.



