COP17 “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА”-ГААР ЭХЭЛЛЭЭ
COP17 олон улсын арга хэмжээний эхний өдөр нээлтийн ёслол, анхны нэгдсэн хуралдаан, нээлтийн хэвлэлийн бага хурал болон иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулах хэвлэлийн бага хурлаар үргэлжилж байна.
COP17 олон улсын арга хэмжээнд дэлхийн 197 орны 10,000 гаруй зочин, төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.




Дээрх өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дүнжингарав, Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа тул жолооч Та бусад боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Та бүхнийг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэн, тэвчээртэй, хүлээцтэй оролцохыг уриалж байна.