“БИД ЭХ ОРНЫ ЦЭРГҮҮД” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Налай дүүрэгт эхэллээ.
Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Налайх дүүргийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа тус чуулга уулзалт нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.



Энэхүү чуулга уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Монгол цэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Налайх дүүргийн засаг дарга Д.Наянбаяр, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан болон албаныхан болон бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын төлөөлөл оролцлоо.