ШИНЭХЭН ТӨГСӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг 2026 онд "Цагдаа судлал", "Аюулгүй байдал–Дотоодын цэрэг" мэргэжлээр төгсөх төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хөтөлбөр”-ийн дагуу "Аюулгүй байдал–Дотоодын цэрэг" мэргэжлээр суралцан төгсөж, Дотоодын цэргийн байгууллагад ажиллахаар томилогдсон төгсөгчдөд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дотоодын цэргийн штабын байранд зохион байгууллаа.




Сургалтын хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын үүсэл хөгжил, бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны бодлого, чиглэл, алба хаагчдын нийгмийн баталгаа, сахилга, ёс зүй зэрэг сэдвээр нийт 3 цагийн сургалт зохион байгуулсан юм.
Сургалтын төгсгөлд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Наранбаатар шинээр томилогдон ажиллах алба хаагчдад зөвлөмж, ажлын чиглэлийг өгч, баяр хүргэн цаашдын албанд нь амжилт хүслээ.