ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоод цэргийн штаб, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги бодлого, инновац хөгжлийн албаны Стратеги судалгааны төв, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Дотоодын цэргийн албаны тэнхимтэй хамтран “Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн улсын онц чухал объектын хамгаалалт зохион байгуулах: онол, практикийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026.11.12-ны өдөр зохион байгууллаа.







Эрдэм шинжилгээний хурлыг Дотоодын цэргийн штабын дарга, доктор (Ph.D), бригадын генерал Н.Лхагвасайхан нээж үг хэлэхдээ уг бага хурал нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилт, байгууллагын стратеги, бодлого, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, “Дотоодын цэрэг судлал”-ын бүтээл, судалгааны ажлын тоог нэмэгдүүлэх, алба хаагчдаас дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжих, хурлаас гарсан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх онцгой ач холбогдолтойг онцолж, Дотоодын цэргийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Улсын онц чухал объектын хамгаалалтын цогц систем”, “Мэдээллийн нэгдсэн систем”-ийн төсөл, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү хурал нь Дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан бөгөөд анги, байгууллагын алба хаагчдаас 38 илтгэл ирүүлж, шүүгчдийн бүрэлдэхүүн 8 илтгэлийг шалгаруулан танхим болон цахим хэлбэрээр 2 үе шаттай зохион байгуулж, хэлэлцүүллээ.