УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Баян-Өлгий аймгийн ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг Монгол Улсын Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын хамгаалалтад албан ёсоор шилжүүлэн хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр (2026.04.10) боллоо.





Дотоодын цэргийн командлагчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/07 дугаар тушаалаар объектын хамгаалалтын хариуцлагыг 829 дүгээр тусгай салбарын бүрэлдэхүүн хүлээн авч, цаашид байгууллагын хэвийн, найдвартай ажиллагааг хангахаар боллоо.