ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДААС ДАРГАЛАХ БОЛОН АХЛАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ АЛБАН ТУШААЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Дотоодын цэргийн байгууллагад 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад салааны захирагчийн орлогч, тасаг /бүлэг/-ийн захирагч сонгон шалгаруулж, чадавхжуулах сургалтыг энэ оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулагдах юм.



Энэхүү сургалтаар хугацаат цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлага, хүнлэг, зөв боловсон харилцаа, хандлага, ёс зүйг дээшлүүлэх, хүний эрхийн тухай ойлголт, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, удирдах ур чадварыг төлөвшүүлэх, өдөр тутмын цагийн хуваарьт үйл ажиллагааг Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд, Дотоодын цэргийн байгууллагад цэргийн албыг зохион байгуулах зааврын хүрээнд төлөвлөн зохион байгуулах мэдлэг, дадлага, ур чадвар суулгах зорилготой юм.