“МОНГОЛ УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөдэй хааны мэндэлсний 840 жил, Эрдэнэ зуу хийд байгуулагдсаны 440 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдмийн чуулганы хүрээнд “Монгол уламжлалт тэмцээн”-ийг Өвөрхангай аймгийн Хархорум (Хархорин) хотод 2026 оны 08 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.






Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин уламжлалыг өвлүүлэх, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буй тус тэмцээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын аравтын дайчид оролцож, хурд хүч, авхаалж самбаа, сэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм.