About Us

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар тогтоосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал нар “Дотоодын цэргийн хамгаалалтын гэрээ”-г хамтран баталж, Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны А/12 дугаар тушаалаар “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ийг  2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарын хамгаалалтад авсан.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хамгаалах Дотоодын цэргийн 810 дугаар гэрээт тусгай салбарыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 356 дугаар тогтоолоор “ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИ” болгон өргөжүүлэн зохион байгуулсан.

Тус анги нь Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган ажиллаж байна.



‘’ I, the citizen of Mongolia, do solemnly swear to my country, state and people that I will faithfully fulfill my civilian duty under Constitution of Mongolia to protect and selflessly defend the inviolability of Mongolia and the sacred hearth of my ancestors.

I swear to respect the national unity of my people and the best traditions of the Mongolian military, to be diligent in military science, to keep state secrets secure, and to strictly abide by the laws and military rules of Mongolia.

I, the defender of my country , shall be punished by the state if I break my oath.



Удирдлага Ангийн ахлагчЗахирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогчЗахирагчийн орлогч, ар тал хангалтын даргаЗахирагчийн I орлогч, штабын даргаАнгийн захирагч



Switch The Language
    Address

    Цэргийн хотхон, Их тойруу, Б.Доржийн гудамж, 2-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, 13360

    Phone

    +976 7019-1390

    Email address

    info@intr.gov.mn

    Login