Хурандаа Ц.Батаа
Овог, нэр: Цэрэндолгор Батаа
Төрсөн газар, он: Улаанбаатар хот, 1976
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч, командын офицер
Цол, зэрэг: Хурандаа, хууль зүйн ухааны магистр
Төгссөн сургууль, дамжаа:
1999-2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч, командын офицер;
2021-2023 онд Билиг дээд сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Гавъяа шагнал:
Дотоодын цэргийн "Албаны төлөө" тэмдэг;
Цагдаагийн албаны төлөө "I, II, III зэрэг"-ийн медаль;
Батлан хамгаалах яамны "Дайчин алдар II, I" тэмдэг;
“Дотоодын цэргийн алдар” тэмдэг;
“Цагдаагийн ерөнхий газрын жуух”,
“Цэргийн хүндэт медаль”,
Цагдаа, Дотоодын цэргийн "80, 90, 100 жилийн ойн тэмдэг”-ээр тус тус шагнагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2003-2022 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид салааны захирагч, сургалтын туслах, биеийн тамирын офицер, ротын захирагч, салбарын захирагч;
2022 оны 07 дугаар сараас Дотоодын цэргийн 810 дугаар ангид Захирагчийн I орлогч, штабын даргаар томилогдон ажиллаж байна.