Хошууч Б.Энхболд
Овог, нэр: Болдбаатар Энхболд
Төрсөн газар, он: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн 1989 он
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум
Нийгмийн гарал: Ажилчин
Боловсрол: Дээд
Мэргэжил: Цэргийн ар талын алба, Эрх-зүйч
Цол, зэрэг: Хошууч,
Төгссөн сургууль, дамжаа:
1997-2007 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 11 жилийн дунд сургууль,
2007-2011 онд Хилийн цэргийн дээд сургууль,
2016-2019 онд "Сутай" хууль зүйн дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.
Гавъяа шагнал:
2009 онд Хилийн цэргийн дээд сургуулийн “Хүндэт тэмдэг”,
2011 онд “Хилд амжилт гаргасаны төлөө” медаль,
2011 онд Хилийн цэргийн дээд сургуулийн 75 жилийн ойн тэмдэг
2020 онд НҮБ-ын медаль,
2020 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичиг,
2020 онд Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдэг,
2020 онд “Хилчний алдар-III” медаль,
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 24 дүгээр зарлигаар “Энхийн төлөө” медаль,
2021 онд Цагдаагийн ерөнхий байгууллагын 100 жилийн ойн тэмдэг,
2022 онд Дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ойн медаль,
2023 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 100 жилийн ойн тэмдгээр тус тус шагнагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2011-2012 онд Хил хамгаалах ерөнхий газрын 0243 дугаар ангийн 284 дүгээр салбарын хангалт эрхэлсэн орлогч,
2012-2013 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулчин ахлагч,
2013-2014 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлийн офицер,
2014-2017 онд Олон нийтийн аюулгүй байдал хангах албаны Хамгаалалтын 3 дугаар газарт эргүүлийн офицер,
2017-2018 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлийн офицер,
2018-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ар тал, хангалтын хүнс, хувцас хариуцсан ахлах офицер,
2018-2022 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн ар тал, хангалтын хүнс, хувцас хариуцсан ахлах офицер,
2022-2023 онд Дотоодын цэргийн штабын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэст хангалт үйлчилгээ, зэвсэг хариуцсан ахлах офицер,
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын хэлтсийн Ар тал, зэвсэглэл техник хариуцсан ахлах мэргэжилтэн,
2023-2026 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн орлогч, ар тал хангалтын дарга,
2026 оны 06 дугаар сараас Дотоодын цэргийн 810 дугаар ангийн захирагчийн орлогч, ар тал, хангалтын дарга албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байна.