Ахмад Б.Батзориг
Овог, нэр: Бат-юнрэн Батзориг
Төрсөн газар, он: Улаанбаатар хот, 1989 он
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Ахмад, Эрх зүйн магистр
Төгссөн сургууль, дамжаа:
2014-2018 онд Хууль сахиулахын их сургууль /ДХИС/-ийн Цагдаагийн сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүйч” мэргэжлээр,
2020-2022 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийг эрх зүй “Магистр”-ийн зэрэг олгох чиглэлээр тус тус суралцаж төгссөн.
Гавъяа шагнал:
2013 онд Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” медаль,
2013 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медаль,
2020 онд Цагдаагийн “Албаны төлөө-3” тэмдэг,
2020 онд Баянгол дүүргийн цагдаагийн газрын Даргын “Баярын бичиг”,
2020 онд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2020 оны хөдөлмөрийн тэргүүний алба хаагчаар шалгарч “Хүндэт өргөмжлөл”,
2021 онд Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”,
2022 онд Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдэг,
2022 онд Дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ойн “Хүндэт медаль”,
2024 онд Дотоодын цэргийн Штабын даргын “Баярын бичиг”,
2024 онд Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
2009-2010 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэрэг,
2011-2012 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “ДЦС-4” ТӨХК-ийг хамгаалах салбарын Харуулчин,
2012-2013 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Штабын Албаны нохойн зааварлагч,
2013-2018 онд Хууль сахиулахын их сургууль /ДХИС/-ийн Цагдаагийн сургуульд /Жагсаалын дарга/ сонсогч,
2018-2019 онд Баянгол дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөгч,
2019-2021 онд Баянгол дүүрэг дэх цагдаагийн Газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөгч,
2021-2023 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан ахлах офицер,
2023.01 дүгээр сард Дотоодын цэргийн штабын Харуул хамгаалалтын хэлтсийн Албан бэлэн байдал, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хариуцан ахлах офицер,
2023.03 дугаар сард Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт-аюулгүй байдлын хэлтсийн Хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн,
2023-2025 онд Хэнтий аймаг дахь Дотоодын цэргийн 830 дугаар Тусгай салбарын захирагч,
2025 онд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн Захирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогчийн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байна.