Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын "Ахлагчийн албаны хөгжлийн хөтөлбөр"-ийн хүрээнд ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг төв, орон нутгийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулагдаж дууслаа.
Энэхүү үзлэгээр алба хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг, цахим сан болон хэрэглээний программ ашиглах чадвар, сэтгэн бодох, оновчтой шийдвэр гаргах ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг шалган үнэлсэн юм.





Ингэснээр алба хаагчдын мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн бодит түвшнийг тодорхойлох, цаашид хөгжүүлэх чиглэл, хэрэгцээг тогтоох, байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.