Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд салбарын сайд болон, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, иргэд олон нийт оролцлоо.





Дотоодын цэргийн байгууллагаас тус байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг хүлээн авч, бүртгэн, мэдээлэл, зөвлөмж өгч байна.
Мөн Дотоодын цэргийн байгууллагад хугацаат цэргийн алба хааж буй алба хаагчдыг ар гэртэй нь шууд видео яриа хийлгүүлж байгаа бөгөөд хугацаат цэргийн албаны давуу тал, алба хаагчдын дүрэмт хувцас, албанд ашиглаж байгаа зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж зэргийг иргэд, олон нийтэд сурталчлан ажиллаж байна.