Хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Урьдчилан сэргийлэх албаны “Сүлд” чуулгаас хүндэтгэлийн тоглолтыг өнөөдөр (2026.03.13) толилууллаа.





Тоглолтыг Дотоодын цэргийн анги, тусгай салбарын 350 офицер, ахлагч, ажилтан, хугацаат цэргийн алба хаагч үзэж, сонирхов.