АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан зарим алба хаагчдад өнөөдөр /2026.03.18/ цол, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.





Арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс Төрийн дээд шагналаар 34, хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 13, хугацааны хошууч цолоор 1, ахмад цолоор 2, ахлах дэслэгч цолоор 9, дэслэгч цолоор 4, ахлах ахлагч цолоор 2, ахлагч цолоор 12 алба хаагч шагнагдсан юм