"ЦЭРГИЙН ГУРВАН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН"-ИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний бие бялдар, мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэл, хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Дотоодын цэргийн штабын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2026 оны аварга шалгаруулах “Цэргийн гурван төрөлт” тэмцээнийг өнөөдөр (2026.04.02) Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Хужирбулан дахь Засвар хангалтын төвийн сургалтын талбайд амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.




Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 108 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:
Офицерын "Буудлага"-ын төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Тусгай ажиллагааны газрын алба хаагч, дэслэгч Д.Балжинням,
-"Дэд байр"-нд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагч, дэслэгч Н.Адьяахүү,
-"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Г.Дүүрэнжаргал,
Офицерын "Гранат"-ын төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагч, хошууч Д.Молор-Эрдэнэ,
-"Дэд байр"-нд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагч, ахлах дэслэгч А.Еркебек,
-"Гутгаар байр"-нд Тусгай ажиллагааны газрын алба хаагч, дэслэгч Д.Балжинням,
Офицерын "Гүйлт"-ийн төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн алба хаагч, дэслэгч Д.Хишигбадрал,
-"Дэд байр"-нд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагч, ахмад Д.Цэрэнпил,
-"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагч, ахмад Ц.Нарандалай нар тодорсон бол
Офицерын нийлбэр дүнгээр:
-"Тэргүүн байр"-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Г.Дүүрэнжаргал,
-"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагч, ахмад Ц.Нарандалай,
-"Гутгаар байр"-нд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагч, ахмад Д.Цэрэнпил тодорсон бол,
Ахлагчийн "Буудлага"-ын төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Завхан аймгийн цагдаагийн газрын алба хаагч, дэд ахлагч Н.Батзаяа,
-"Дэд байр"-нд Ховд аймгийн цагдаагийн газрын алба хаагч, дэд ахлагч Б.Цагаанцоож,
-"Гутгаар байр"-нд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагч, ахлагч Э.Бумбаяр,
Ахлагчийн "Гранат"-ын төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн алба хаагч, дэд ахлагч С.Өлзийбаяр,
-"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн алба хаагч, дэд ахлагч М.Дөлгөөнбулган,
-"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Т.Гэрэлт-Од,
Ахлагчийн "Гүйлт"-ийн төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн алба хаагч, дэд ахлагч М.Дөлгөөнбулган,
-"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч М.Түмэндэмбэрэл,
-"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Н.Ганзориг нар тодорсон бол
Ахлагчийн нийлбэр дүнгээр:
-"Тэргүүн байр"-нд Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн алба хаагч, дэд ахлагч М.Дөлгөөнбулган,
-"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч М.Түмэндэмбэрэл,
-"Гутгаар байр"-нд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагч, ахлагч Э.Бумбаяр,
Эмэгтэй "Буудлага"-ын төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Дотоодын цэргийн 809 дүнгээр ангийн алба хаагч, дэд ахлагч Т.Солонго,
-"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч М.Болормаа,
-"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, ахлагч Ж.Хорлоо,
Эмэгтэй "Гранат"-ын төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Завхан аймгийн Цагдаагийн газрын алба хаагч, ахлагч Д.Оюунцэрэн,
-"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч М.Баяржавхлан,
-"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагч, дэслэгч М.Мөнхжаргал,
Эмэгтэй "Гүйлт"-ийн төрөлд:
-"Тэргүүн байр"-нд Сүлд чуулгын алба хаагч, дэд ахлагч Т.Уянгамаа,
-"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн алба хаагч, дэд ахлагч Т.Солонго,
-"Гутгаар байр"-нд Урьдчилан сэргийлэх албаны алба хаагч, дэд ахлагч Б.Жаламханд,
Эмэгтэй нийлбэр дүнгээр:
-"Тэргүүн байр"-нд Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн алба хаагч, дэд ахлагч Т.Солонго,
-"Дэд байр"-нд Урьдчилан сэргийлэх албаны алба хаагч, дэд ахлагч Б.Жаламханд,
-"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч М.Баяржавхлан нар тодорсон бол,
Байгууллагын нийлбэр дүнгээр:
"Тэргүүн байр"-нд Дотоодын цэргийн 809 дүгээр анги,
"Дэд байр"-нд Дотоодын цэргийн 05 дугаар анги,
"Гутгаар байр"-нд Дотоодын цэргийн 810 дугаар анги шалгарсан амжилттай оролцлоо.