СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАВ
2022 онд Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн ой тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Түүхт ойн хүрээнд дотоодын цэргийн байгууллага, үе үеийн алба хаагч, ажилтнуудын улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг Төрийн дээд “Сүхбаатарын одон”-гоор шагнасан.