“ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН”, “ЦАГДАА ЖОЛООЧ” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДААС ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын “Мэргэжил олгох сургалт зохион байгуулах тухай” 2023 оны тушаалаар Дотоодын цэрэгт 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч, байлдагч нараас “Хамгаалалтын ажилтан”, “Цагдаа-жолооч” ажлын байранд ажиллах хүсэлт гаргасан хугацаат цэргийн алба хаагчдыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд мэргэжил олгох сургалтад хамруулж төгсөлтийн шалгалт авах ажлыг зохион байгууллаа.