ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Алба хаах хугацаанд өвчлөл илэрсэн хугацаат цэргийн алба хаагчдыг ангиудын эрүүл мэндийн төвөөс анхан шатны тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж, бүх төрлийн өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг тогтмол зохион байгуулан, хугацаат цэргийн алба хаагчдад шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран тогтмол үзлэгт хамруулж ажилладаг.
Анги бүрийн “Эрүүл мэндийн төв”-өөс хугацаат цэргийн алба хаагчдад улирлын чанартай амьсгалын дээд замын вирусийн халдвар их тархалттай байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бага амралтад шилжихээс өмнө Норов-7 тан, их амралтад шилжихээс өмнө Лидэр-7 тан болон халуун чацаргана өгч амрааж дархлааг дэмжих ажлыг зохион байгуулж, халдварт өвчний халдвараас хамгаалах, бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлж өглөө, өдөр, оройн хоолонд орох бүрд гарыг ариутгаж, амны хаалтыг солиулж, шаардлагатай алба хаагчийг оройд 0,02%-ийн уусмал, тамедины уусмалаар ам, залгиур хоолойг зайлуулан ажиллаж байна.
Дотоодын цэргийн байгууллагад хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, албандаа дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, тохирох зөвлөмж, зөвлөгөөг өгч, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон тооны сэтгэл зүйчийг анги бүрд ажиллуулдаг.