СУРГАЛТЫН ХҮРЭЭНД
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг олгоход чиглэсэн сургалтын төлөвлөгөөг гаргаж Хугацаат цэргийн алба хаагчдыг нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зохих түвшний мэдлэг, чадвар олгосон.
Цагдаагийн ерөнхий газрын даргын "Сар шинэ-2024 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай" А/63 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 32 чиглэлд хугацаат цэргийн алба хаагчдыг 2 ээлжээр тус тус эргүүл, хяналт шалгалтаар цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгүүлсэн.
05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Осол гэмтлийн үеийн эмнэлгийн тусламж үзүүлэх” сэдвээр 5 цагийн сургалтыг тус ангийн эрүүл мэндийн төвөөс, энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Биеийн хүч тусгай хэрэгсэл” сэдэвт сургалтыг 809 дүгээр тусгай салбарын алба хаагчидтай хамтарч зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдыг хамруулсан.
Дотоодын цэргийн штабын даргын баталсан “Дотоодын цэргийн байгууллагад татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад 2024 оны эхний хагас жилд зохион байгуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газартай хамтран энэ оны 02 дугаар сарын 22 өдөр 05, 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдад “Харилцаа хандлага”, “Эрүүл мэндийн бичиг үсэг тайлагдал” сэдвээр сургалт мэдээллийг тус тус зохион байгуулсан.