СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Амралтын өдрүүдэд хугацаат цэргийн алба хаагчдын цагийг зүй зохистой өнгөрүүлэх зорилгоор дэлхий дахинд болон монгол улсад болж буй онцлох үйл явдлын талаарх мэдээллийг тогтмол үзүүлдэг.
805 дугаар ангийн 100 хугацаат цэргийн алба хаагчдад мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол бөхийн өргөөнд МУСТА, дуучин С.Болорын “Ижий дагинас” уран бүтээлийн тоглолтыг үзүүлсэн.
Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойг тохиолдуулан “Одонт хороо” ахмадын зөвлөлийн нэрэмжит “Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан “Жанжин сүх шиг хийцгээе” цэрэгжлийн гимнастикийн тэмцээний үеэр хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Дүүжинд сонс эргэх”, “Модон морин дээгүүр малгай тавьж харайх” тэмцээнийг зохион байгуулан шалгарсан алба хаагчдыг өргөмжлөл, мөнгөн медалиар шагнаж урамшуулсан.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид болон ангийн эмэгтэй ахлагч бүрэлдэхүүний дунд Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан “ДҮЭТ ДҮЭЛ” тэмцээнийг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулж шагналт байруудыг эзлүүлсэн.
Дотоодын цэргийн штабын даргын баталсан “Дотоодын цэргийн байгууллагад татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад 2024 оны эхний хагас жилд зохион байгуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд “Битүүлэх ёсон”, “Цагаан сар”, “Хөөрөглөх ёсон” сэдвээр сургалт орж, “Монгол ёсоо дээдэлье” асуулт хариултын тэмцээн, “Алаг мэлхий өрөх” уламжлалт наадгай, “Шагайн харваа”, "Шатар", “Үндэсний хүчит 32 бөхийн барилдаан”-ыг тус тус зохион байгууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдад 2024 онд зохион байгуулах соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагчдын хоолны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 805 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд "Хишиг өдөр" арга хэмжээг зохион байгуулж, 11 нэр төрлийн сонголттой хоолоор үйлчиллээ.