ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ЭМНЭЛЭГТ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА
Дотоодын цэргийн байгууллагад 2023 оны II дугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран цус, шээс, биохимийн шинжилгээ, хэвлийн ЭХО, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг зэрэг 6 багц шинжилгээ, зүрх, судас, мэдрэл, сэтгэц, мэс засал зэрэг 4 төрлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж бүрэн хамруулсан.