ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх Мотобуудлагын батальоны 13 дугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд Дотоодын цэргийн байгууллагаас үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хүлээн авч уулзан, Дотоодын цэргийн туг, дурсгалын зүйл, хамт олны “Итгэлийн захиас”-ыг гардуулж, амжилт хүслээ.
Энэ удаагийн энхийг дэмжих ажиллагаанд Дотоодын цэргийн байгууллагаас анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэх гэж байгаагаараа онцлог юм.