НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЭНХИЙГ САХИУЛАХ “UNMISS” АЖИЛЛАГААНЫ 13 ДУГААР ЭЭЛЖИНД ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДЫГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны 13 дугаар ээлжинд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Дотоодын цэргийн штабын даргаас энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдад чин сэтгэлийн баяр хүргэж, Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдгээр шагнаж, урамшууллаа.