“ЭМЭГТЭЙ АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн байгууллагын эмэгтэй ахлагч бүрэлдэхүүн дунд "Эмэгтэй ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудал ба шийдэл хэлэлцүүлэг"-ийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт анги, байгууллагуудын 58 эмэгтэй ахлагч хамрагдаж тодорхой асуудлыг хэлэлцүүлж алба хаагчдаас санал хүсэлтийг нь сонсож, удирдлагад уламжлан шийдвэрлүүлэх, ахлагчийн жилд эмэгтэй ахлагч нарын клуб байгуулан уриалга гарган санаачилгатай ажиллах талаар санал солилцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг гаргалаа.