ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН ТУШААЛААР ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЖ, АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд байгууллагын “АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛ”-ийн анхдугаар цугларалтыг өнөөдөр штабын байрлалд зохион байгууллаа.
Тус цугларалтад Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах, Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, Штабын ахлагч, сургагч ахлагч С.Сайнзаяа, байгууллагын ахлагчийн зөвлөлийн гишүүд болон даргалах албан тушаалын ахлагч нар танхимаар болон цахимаар оролцлоо.
Цугларалтаар ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон талт ажлын хүрээнд 05, 805 дугаар ангийн 2 ахлагч, алба хаагчдад гэр бүлийн хэрэгцээний 07 га газрын гэрчилгээг штабын дарга, бригадын генерал Р.Чингис гардуулж, ахлагч бүрэлдэхүүний дунд тулгамдаад буй асуудал, эмэгтэй ахлагч бүрэлдэхүүний хэлэлцүүлгээс гарсан санал зэргийг хэлэлцүүлэн “АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛ”-өөс 2024 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулж, үүрэг ажлын чиглэл өглөө.