Өмнөговь аймаг дахь тусгай салбар
Дотоодын цэргийн 827 дугаар тусгай салбар нь 2013 онд Даланзадгад сумын цэвэр усны объектуудыг хамгаалах үүрэгтэйгээр аймгийн Цагдаагийн газрын дэргэд байгуулагдсан.
Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолоор Цагдаагийн гэрээт хамгаалалтад байсан Цэвэр усны нөөцийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг Цагдаагийн Газрын харьяа Дотоодын цэргийн Тусгай салааг 2013 оны 04 дүгээр сарын 15 өдөр байгуулан хариуцуулсан байна.
2014 оноос Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Улсын онц чухал обьект хамгаалах, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй 2 хэсэгтэй Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг нэртэй зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байв.
2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс Дотоодын цэргийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Цагдаагийн Ерөнхий Газрын Дотоодын цэргийн штабт харьяалагдан Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салаа болж өөрчлөгдөн УОЧО-ыг гадны халдлагаас хамгаалах, усны эх үүсвэрийн хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, хүний эрх эрх чөлөөг хүндэтгэн байгууллагын болон ажилтны нууцыг чанд сахих зарчмыг баримтлан ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 827 ДУГААР ТУСГАЙ САЛБАР